Хохирлын тухай цаг үеийн мэдээлэл:
Нас барсан хүний тоо 15 хүрч, 27 иргэн эмнэлэгт хүргэгдсэнээс 6 иргэн хүнд байдалтай, 6 иргэн хүнд ч гэсэн тогтвортой, 13 иргэний биеийн байдал тогтвортой байна.
Еврейчүүдийг чиглэсэн халдлага:
Энэ халдлага нь террорист үйл ажиллагаа гэж мэдэгдсэн бөгөөд Еврейчүүдийг онилж халдсан байна. Хамгийн балчир хохирогч нь 10 настай Матилда охин байжээ.
Хэргийн тухай:
Энэхүү хэргийг аав хүү хоёр үйлдсэн бөгөөд, цагдаа нар 50 настай эрийг хэргийн газарт буулган авсан ба 24 настай хүү нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа аж. Аав нь ан хийх зөвшөөрөлтэй, харин хүү нь ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж байсан гэх түүхгүй байсныг Австралийн аюулгүй албаныхан мэдэгджээ.
Галт зэвсгийн хуулийн өөрчлөлт:
Австрали улс нь галт зэвсгийн хатуу чанга хуультай ч Ерөнхий сайд Энтонти Албанис өнөөдрийн засгийн газрын хуралдаандаа галт зэвсгийг эзэмших хугацаа дахин шинэчилж, хуулийг чангатгах талаар дурджээ.
Эх сурвалж: CNN
