Оюунтолгойн гэрээний нөхцөл манай улсад ашиггүй байна аа гэдгийг тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан одоогийн ерөнхий сайд Г.Занданшатар сануулж байсан.
Тухайлбал 2009 онд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд өндөр хүүтэй зээл авах замаар 34 хувиа эзэмших нь эдийн засгийн үр ашиггүй, хувь эзэмших тохиолдолд үнэгүй эзэмших, эс бөгөөс хувь эзэмшихгүйгээр татвар хураамжаа бүрэн авах гэсэн саналуудыг тусгаж байжээ. Өөрөөр хэлбэл гэрээний нөхцөл манай улсад ашиггүй байна аа гэдгийг тэр үед хэлж сануулж байсан гэсэн үг. Тухайн үед ажлын хэсгийг одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар ахалж байжээ.
