“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН АСАН Э.БАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

Дунд сургуулиа Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуулийг төгссөн тэрээр 2008 онд Болгар дахь АНУ-ын Их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсжээ. Их сургуулиа төгсөөд эх орондоо ирж, уул уурхайн дэлхийн томоохон компаниудын нэг “South gobi resources” компанийн Монгол улс дах төсөл хэрэгжүүлэгч “South gobi sands” компаниас ажлын гараагаа эхэлсэн ажээ. Удалгүй “South gobi sands” компанийнхаа шугамаар Хонг Конг дахь төв оффист шилжин ажиллах болсноор, уул уурхайн дэлхийн хэмжээний төсөл хэрхэн явдаг, ямар эрсдэл, сорилт, боломжууд тулгардгийг илүү ойлгосон гэж тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан юм.
Э.Баясгалан Чикагогийн Их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистраа хамгаалснаар хөрөнгө оруулалтын гигант болох “Жэй Пи Морган Секюритийз”, мөн “Номура Секюритийз Интэрнэшнл” компаниудад ажиллах боломж олдож, менежерээс дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвшиж ажилласан байна. Харин 2020 оны сүүлээс Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож ажиллах болсноор Э.Баясгалан Монголчуудад илүү танил болсон юм. Энэ ажиллах хугацаандаа Монгол улсын ашиг сонирхлыг тууштай хамгаалж, Монгол Улсын авах ногдол ашгийн хугацаа хэтрэлт, төслийн зардлын хэтрэлт гэх мэт асуудлуудад шүүмжлэлтэй ханддаг байсан нь ТУЗ-ийн гишүүний ажлаа өгөх шалтаг, шалтгаан болсон гэж зарим хүмүүс үздэг ажээ.

Leave a Reply