Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Томуугийн дэгдэлт энэ сарын 15-нд оргилдоо хүрнэ Улирлын чанартай томуу дэгдэлттэй байна. Бас нэг онцлог байгаа нь өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд А хүрээний томуугийн дэгдэлт дэлхий даяар бараг байгаагүй.
Үүнтэй холбоотойгоор дархлааны ой санамж байхгүй болчихсон байна. Одоо дэгдээд байгаа А хүрээний N2 H3 гээд нэрлээд байгаа томуугийн мутаци зунаас хойш 7-8 удаа явагдсан байна.
Манай эрүүл мэндийн салбар гайгүй хөгжчихсөн байгаа учраас тохиолдож байгаа вирусуудынхаа дараалал геномыг тоолдог болчихоод байна.
