Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо.Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой болжээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжсан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:

E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.

 Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.

 Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.

 Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.

 Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг нямбай уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.

Leave a Reply