Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -12…-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүсийн хойд болон зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Leave a Reply