Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилохоор болжээ.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсонтой холбоотой Засгийн газрын гал тогоог хэн үргэлжлүүлэн барих вэ гэсэн асуулт гарч ирээд байсан билээ. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, хуульч Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилохоор болжээ. Ш.Раднаасэд нь ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэст чамгүй олон жил ажилласан төрийн болон улс төрийн ажлын арвин туршлагатай хуульч гэдгээр нь олон нийт сайн таних билээ.

Leave a Reply