2025 оны 12-р сарын 05-ны 18 цагт Чингис хот Чингисийн төв талбайд болно
2025 оны 12-р сарын 02 нд Хэрлэн сумын Нэгдүгээр багт гарсан ахуйн гал түймрээс болж 17 настай хүү Б. Сүхбат нь 11 настай охин дүү Б. Амин-Эрдэнийг аюулт галаас аварч, өөрөө галд өртөн амь насаа харамсалтайгаар алдсан. Түүний гэгээн дурсгалд зориулж 1000 зул өргөх ёслолыг ийнхүү зохион байгуулах гэж байна. Хан Хэнтий нутгийн зон олон, залуус, найз нөхөд, хамт олон та бүхнийг хүүгийн замыг гэрэлтүүлж зул өргөх ёслолд оролцохыг хүсэж байна.
Жич: Та бүхэн зултайгаа ирж оролцоно уу.
1000 ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ
