Солонгос руу орох бүх гадаад иргэдэд ирэхээсээ өмнө заавал хийх үйлдэл!
БНСУ нь 2025 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн цахим нэвтрэх системийг албан ёсоор нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан зорчигчид хилээр нэвтрэхээсээ 3 хоногийн өмнө нэвтрэх мэдүүлгийн хуудсыг онлайнаар урьдчилан бөглөх боломжтой боллоо.
https://www.e-arrivalcard.go.kr/portal/main/index.do. Энэ сайтруу ороод хэлээ сонгоод зааврын дагуу бөглөөрэй.
БНСУ–ын Электрон Мэдүүлэг (전자입국신고서) – Товч Гарын авлага
1.Онлайн мэдүүлэг бөглөх
Солонгос руу зорчих гадаад иргэн хил дээр өгдөг цаасан мэдүүлгээ онлайнаар урьдчилан бөглөх боломжтой.
Ирэх өдрөөс 3 хоногийн өмнөөс бөглөж болно.
2.Цахим/цаасан сонголт
전자입국신고서 илгээсэн бол дахин цаасан мэдүүлэг бөглөх шаардлагагүй. Хүчинтэй байдал нь ижил.
3.Цахим мэдүүлэг үнэгүй.
4. Мэдүүлгийн дугаар
Таны имэйлээр илгээгдэнэ. Хил дээр заавал авч явах шаардлагагүй ч мэдэж байвал шалгалтад тустай.
5.Нэг удаад хэдэн хүн бичиж болох вэ?
• Компьютерээр: хамгийн ихдээ 1000 хүн
• Гар утас/мобайл: хамгийн ихдээ 9 хүн
6.Засах / шалгах боломж
Ирэх зорилго, буудал, гарах огноо зэрэг өөрчлөгдвөл хилээр нэвтрэхээс өмнө www.e-arrivalcard.go.kr сайтад орж засвар хийж болно.
Ирэх өдрийг зөвхөн анхны мэдүүлгээс хойш 3 хоногийн дотор өөрчлөх боломжтой.
7.Хүчинтэй хугацаа
Илгээснээс хойш 72 цаг өнгөрөхөд мэдүүлгийн хүчинтэй хугацаа дуусна. Нэг удаа хилээр нэвтэрсэн ч мөн дууссан гэж тооцно. (Дахин орвол дахин мэдүүлнэ.)
8.전자입국신고서 vs K-ETA
Энэ хоёр өөр ойлголт!
전자입국신고서 = цаасан мэдүүлгийг онлайн болгох
K-ETA = урьдчилсан аяллын зөвшөөрөл
9. Холбоотой сайтууд
• Хай코리아: www.hikorea.go.kr
• Виза портал: www.visa.go.kr
• K-ETA: www.k-eta.go.kr
10.Aнхааруулга
Худал/буруу мэдээлэл өгвөл хуулийн дагуу шийтгэж, нэвтрэхийг хязгаарлаж болно.
Бэлтгэх зүйлс
• Хүчинтэй паспорт
• Имэйл хаяг
• Ирэх өдөр / нислэгийн дугаар
• Байрлах хаяг
• Гарах өдөр /
