2025 он гарснаас хойш 36 хүн ХДХВ-ын халдвар авчээ.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ.

Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог. 1000 хүнд ногдох өвчлөлийн түшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа. Гэсэн хэдий ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байгаа юм.

Leave a Reply