Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Дэд сайд нарыг томилно

Монгол Улсын Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар Бүтээмжийн менежер гэх 128 албан тушаалтнуудыг буулгаж, 16 Дэд сайдыг томилох замаар Улсыг төсвийг хэмнэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол шийдвэрүүдийн нэг болох Бүтээмжийн менежер гэх албан тушаалтнуудын цалингийн зардал нь л гэхэд 29 тэрбум төгрөг болсон бөгөөд энэхүү зардал дээр унаа, байр гм бусад хангамжууд нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед огт шаардлагагүй, үр дүнгүй зардал болоод байгаа юм. Иймд эдгээр менежерүүдийг болон эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн захиргааны төв байгууллага буюу яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, оронд нь дэд сайд нарыг томилж, тодорхой асуудлуудыг хариуцуулан, илүү үр дүнтэй ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн Газар үзжээ. Энэ шийдвэрийн хүрээд томилогдох 16 дэд сайдыг 414 сая төгрөгийн цалинтай ажиллуулж, 58 дахин хэмнэлт хийхээр төлөвлөсөн юм байна.

Өнөөдөр томилогдох Дэд сайдууд нь сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа Засгийн газрын агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх үндсэн үүргийг хэрэгжүүлж ажиллахаар хуульчлагджээ. Энэхүү ажил үүргийнхээ хуваарийн дагуу цомхотголд орсон бүтээмжийн менежерүүдийн үйл ажиллагааг бүрэн нөхөж ажиллахаас гадна төрийн байгууллагын уялдаа холбоо, бүтээмж эрс сайжирна, Засгийн газар зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монгол Улсын Засгийн Газар үзэж байгаа ажээ.

Томилогдсон Дэд сайдууд:

Ерөнхий чиг үүргийн:

  1. Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;
  2. Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;
  3. Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;
  4. Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;

Чиглэлийн:

  • Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;
  • Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;
  • Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;
  • Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;
  • Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;
  • Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;
  • Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;
  • Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;
  •  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;
  • Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;
  • Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;
  • Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын;

Leave a Reply