Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Админерал” ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, шүүх тэднийг “Админерал” ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна.
Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг “оргон зайлсан”, “урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүний “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
