BRITISH AIRWAYS FLIGHT 5390 – БОЛСОН ЯВДАЛ

1990 оны 6-р сарын 10-ны өглөө Бермингемээс Малаг руу нисэх British Airways 5390 дугаар нислэг жигд тайван хөөрсөн байлаа. Хэн ч юу болохыг төсөөлөөгүй. Онгоц 17,300 футын [5300 m ] өндөрт хүрмэгц ганцхан тас! хийх аймшигтай дуу гарч. Урд талын салхины шил яг л хэн нэгэн хүчээр татаж буй мэт гадагш хийсэн Үүнтэй зэрэгцээд хүчтэй салхи кабин дотор дэлбэрэх мэт орж ирж Ахмад Тим Ланкастерийн биеийг асар хүчтэй сорж тэр хормын дотор бараг бүтэн биеэрээ онгоцноос гадагш татагдав. Түүний хөл онгоцны удирдлагын самбарын ойролцоо тээглэж, кабины үйлчлэгчид түүнийг хоёр гараараа шүүрэн авч, асар хүчтэй салхины эсрэг нүцгэн гараараа барьж үлдсэн нь ахмадын амийг аварсан ганц шалтгаан байв. Ахмад мөс мэт хүйтэн агаарт бие нь хөлдөх шахан, онгоцны гадна талд 500 км/ц хурдтай салхинд цохиулж байв. Багийнхан түүнийг барьж байх зуур хуруу нь хөхөрч, гар нь шархадсан, нүд нь салхины хүчнээс болж хагас анигдаж, тэр амьсгалах ч боломжгүй болсон байлаа. Багийнхан түүнийг үхсэн байх гэж бодсон ч… хөлөөс нь тавилгүй барьсаар байв. Кабины доторх нөхцөл байдал хүндэрч туслах нисгэгч Аластэйр Аткінсонд Жилийн турш давтсан бүх сургалт хэт тайван зан чанар нь яг энэ мөчид хэрэг болжээ. Онгоц даралт алдагдсан тул туслах нисгэгч онгоцыг гараар удирдсаар хүчтэй салхи, чимээ шуугиан дунд ч хяналтыг алдалгүй барьж, Их Британи Саутхемптон хотын нисэх буудалд яаралтай газардуулах шийдвэр гаргав. Онгоц газардмагц эмч нар яаран ирэхэд Ахмад Ланкастер амьд байлаа. Хүнд гэмтсэн ч зүрх нь цохилж байв. Хэдхэн сарын дараа тэр бүр ажилдаа эргэн орж, нисгэгчийн суудалдаа дахин суусан нь энэхүү түүхийг бүр ч итгэмээргүй болгож ээ.

Leave a Reply